АВТОМАШИНЫ АЗЫН ДУГААРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

2025-11-13 71 0

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 10:00, 11:00, 12:00, 15:00, 16:00 цагуудад зохион байгуулагдана.

Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно уу. Үүнд:

-Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
-Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
-Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
-Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
-Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Холбоотой мэдээ