Америкт зарагддаг Солонгос гоймон дээр “хорт хавдар үүсгэж болзошгүй” гэсэн анхааруулга гарчээ 😱

2025-11-06 77 0

АНУ-ын Калифорнийн нэгэн блогер дэлгүүрээс Солонгосын халуун ногоотой алдарт Buldak гоймон худалдаж автал савлагаан дээр нь санаа зовоох бичээс харсан байна. Савны ар талд жижиг үсгээр “Энэхүү бүтээгдэхүүн нь хорт хавдар болон нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх бодис агуулж болзошгүй” гэсэн бичээстэй байжээ.

Тэрээр энэ тухай бичлэг хийж, нийгмийн сүлжээнд нийтэлсний дараа бичлэг нь Instagram болон TikTok-т хормын дотор тарж, сая сая хүн үзэж “үнэхээр бидний хамгийн дуртай гоймон ийм аюултай гэж үү?” хэмээн гайхширч эхэлцгээсэн байна.

Холбоотой мэдээ