“Anuxai’s fitness” шоуг жүжигчин Г.Отгонцэцэг ӨНГӨЛНӨ

2025-11-06 53 0

Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч “ANUXAI’S FITNESS” үндэсний шоу нэвтрүүлэг өнөөдөр /2025.11.06/ нээлтийн дугаараа цацахад бэлэн болжээ. “Anuxai’s fitness” шоуны 4-р бүлэгт салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг шоу төслийн оролцогчоор сонгосон бөгөөд шоуны нэгэн тод өнгөөр УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг тодорчээ.

“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч, удалгүй УДЭТ гэх босго өндөр айлын үүд хаалгыг татаж орсноор Драмын Отгоо болсон түүхтэй. Бүтээсэн дүрээрээ олонд хүндлэгдэж, хайрлагдаж, басхүү үзэн ядагдана гэдэг бол тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэнэ. Харин жүжигчин Отгонцэцэгийг “Орхидос” уран сайхны киноны хойд эхийн дүрээр нь түмэн андадгүй юм билээ.

Холбоотой мэдээ