НДЕГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НӨХӨН ТӨЛЖ, ДАХИН ШИВЭХ БОЛОМЖГҮЙ

2025-10-30 46 0

Сүүлийн үед фейсбүүк болон бусад сошиал сувгаар Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө, цахимд шивж оруулж өгнө гэсэн мэдээлэл гарах болсон.

Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас:

“Энэ нь нийгмийн даатгалын хууль тогтоомж болоод бусад хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм” хэмээн анхаарууллаа.

Тиймээс ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид та бүхэн дээрх агуулгатай хуурамч мэдээлэлд автахгүй байж, Нийгмийн даатгалын байгууллагын 7777-1289, 11328030- (304) дугаарт холбогдож мэдээлэл өгна үү.

Холбоотой мэдээ