Найрамдлын төгөл байгуулж, 1000 гацуур тарина

2025-10-28 55 0

Хэнтий аймаг, БНХАУ-ын Хөлөнбуйр аймагтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Найрамдлын төгөл” байгуулах ажил эхэллээ. “Найрамдлын төгөл” нь байгальд ээлтэй, ногоон орчныг нэмэгдүүлэх, ирээдүйд тогтвортой ойжуулалт бий болгох зорилготой бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бодит хувь нэмэр оруулах аж.

Эхний шатанд нийт 1000 ширхэг гацуур мод тарих аж. Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хамт олон хуваарьт талбайдаа 20 ширхэг гацуур мод суулгасан байна.

Энэхүү төслийн хүрээнд ирэх жилүүдэд тарих моддын тоо нэмэгдэж, орон нутгийн ногоон орчин сайжирч, байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чухал алхам болно гэдгийг Хэнтий аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ