Э.Болормаа: Засгийн газрыг огцруулах бичгийг өнөөдөртөө өргөн барина

2025-10-07 99 0

УИХ-ын гишүүн Э.Болормаа Засгийн газрыг огцруулах талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Энэ тухай тэрээр “Засгийн газрыг огцруулах тал дээр хөнгөн хуумгай хандаж байгаа гэж бодохгүй байна. Өнгөрсөн 100 хоногийн ажлын тайланг тавьж байгаа. Хэн ч бай ажил нь сайн яваасай л гэж бодож байгаа. Гэтэл энэ Засгийн газар үргэлжлэх юм бол Монгол улсад илүү хортой юм болов уу гэж бодсоны үндсэн дээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

Миний сонссоноор 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Өнөөдөртөө өргөн барих болов уу гэж бодож байна” гэжээ.

Холбоотой мэдээ