Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар буцаан томилох шүүхийн шийдвэр гарчээ

2021-08-12 231 0

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй ЭМЯаманд холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр болсон байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргажээ.

Тэрбээр буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, НДШ, ЭМДШ-ийг нөхөн төлүүлэхийг нэхэмжилсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ.

 

Холбоотой мэдээ