Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн, 46 настай эмэгтэй түүсэн самраа сахиж үлдээд, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд алга болоод байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн албан хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түүнийг эрж байгаа юм. Тэдэн дээр өнөөдөр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан албан хаагчид, Үндэсний аврах бригадын албан хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид нэмэгдэж очсон байна

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй