Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоожээ

2021-08-12 350 0

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд хяналт шалгалт хийжээ. Улмаар дараахь зөрчил илэрсэн учраас тус ресторнаы үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;
Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г хэсэгт ачаа өргөх кранаар (хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. …) хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь рестораны үйл ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Холбоотой мэдээ