Д.Жаргалсайхан:ХЗДХ-ийн яам,Монголбанк спорт заалтай,сургууль биш дээ үүгээр яах юм бэ?

2025-09-19 84 0

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “2026 оны төсвийн төсөөлөл 2.4 хувиар өсөж орж иржээ. Энэ бол амжилт юм. Цаашид урсгал зардлаа бид барьж явахгүй бол инфляц өсөхөөр нэмээд байдаг. Сүүлдээ даахгүй хэмжээнд ирж нүүрсний үнэ унахаар сандардаг. Юм ил тод, тодорхой, шударга байх нь зөв. Тийм болохоор энэ жилийн төсөв дажгүй ороод иржээ гэж хэлмээр байна. Хөрөнгийн зардал дээр нэг асуудал байна. Бусад хөрөнгийн зардал 800 тэрбумаар өсжээ, энэ яагаад өсөв, хариулт өгөөч.

Мөн үнийн өсөлт ард иргэдэд тулгамдсан асуудал боллоо. Зарим суманд АИ92 автобензиний литр тутмын үнэ 5000 төгрөг болчихсон ч байх шиг. ШӨХТГ гэж байна уу. Дараагийн асуудал ТӨХК. Энэ компаниуд сувилал, амралтын газар, спорт заалтай. Монголбанк, ХЗДХ-ийн яам спорт заалтай. Энэ одоо сургууль уу? Спорт заалаар яах гэж байгаа юм. Үүнийгээ түрээсэлдэг. Үүний цаана үйлчилгээний ажилтны зардал, дулаан, цахилгаан гээд урсгал зардлууд бий шүү дээ” гэв.

Холбоотой мэдээ