Агаарын тээврээр 2021 оны эхний хагас жилд нийт 58’112 зорчигч тээвэрлэсэн гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 238’877 зорчигчоор буюу 80.4%-иар буурсан тоо юм.
Олон улсад 21’735 хүн тээвэрлэсэн нь 115’707 хүн буюу 84.2%-иар, орон нутагт 36’377 хүн тээвэрлэсэн нь 123’170 хүн буюу 77,2%-иар тус тус буурсан байна.
Энэхүү бууралтад:
- Оюутолгой Даланзадгад чиглэлийн зорчигчид 85.2 хувь,
- Улаангом чиглэлийн зорчигчид 91.8 хувь,
- Улиастай чиглэлийн зорчигчид 89.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй