Хүүхдийн урлан бүтээх төв 20 төрлийн дугуйланд үнэ төлбөргүй бүртгэж байна

2025-09-04 62 0

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-ноос эхэлжээ.

Энэ жил нийт 20 төрлийн дугуйланд бүртгэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй юм. Бүртгэл энэ сарын 2-12-ны өдрүүдэд болно.

-Хичээлийн цаг:

Даваа, Лхагва гариг өглөө ээлж 09-11 цаг,
Өдөр ээлж 14-16 цаг
Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09-11 цаг өдөр ээлж 14-16 цаг хүртэл байх юм байна.

Бүртгүүлэхдээ өөрсдийн биеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд очих аж. Ингэхдээ төрсний гэрчилгээ /хуулбар/, цээж зураг 1 хувийг авч очно. Сургалтад ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчид хамрагдах боломжтой.

Холбоотой мэдээ