Улсын начин Э.Энхбат бусад зодуулж, хүнд гэмтэл авсны улмаас Бүгд найрамдах Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Түүний гэрий Б.Нандинцэцэг нөхрийнхөө биеийн байдал болон нөхцөл байдлын талаар өөрийн сошиал хаягтаа мэдээлжээ.
Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг “Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ гуйгаад, бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж аавыгаа видео дуудлагаар харж, “Аав аа одоо босоод ирээч” гэж гуйж байна. Ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж, аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйлс бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд, сайн хүн нь зовж байх ёстой гэж. Миний хань бол хорхойд хоргүй, хавь ойрынхоо бүх хүнд түшиг болдог сайн залуу. Хааяа гомдох юм, та бүхэнд үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна. Түвшинбаяр теннис тоглож зугаацаж явахаар ханий минь төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй, намайг вейбартаа блок хийсэн бололтой” гэжээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй