Хиймэл оюун ухааныг удаан хугацаанд хэрэглэх нь тархины үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн оронд, сулруулж байж болзошгүй.
“Your Brain on ChatGPT” нэртэй судалгааны багийн явуулсан туршилтаар Хиймэл оюун ухаан нь хүний сэтгэх, оюуны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг EEG (гүүрт мэдрэлийн цахилгаан хэлбэлзэл)-ийн тусламжтайгаар тооцоолж харуулсан юм.
Судалгаанд 18–39 насны 54 оролцогчийг гурван бүлэгт хуваасан:
1. ChatGPT хэрэглэгчид (LLM-г хэрэглэсэн)
2. Search Engine хэрэглэгчид (жишээлбэл Google)
3. Энгийн (Brain-only) — ямар ч хэрэгсэлгүйгээр өөрийн оюундаа найдаж бичих
Оролцогчид хэд хэдэн удаа эссэ бичих даалгавар гүйцэтгэсэн бөгөөд эцэст нь Brain-only бүлэг нь илүү сайн үйл ажиллагаа үзүүлсэн байна.
ChatGPT-г хэрэглэсэн хүмүүс:
-Өөрийн бичсэн эссэний агуулгыг тогтоож чадаагүй, оюуны идэвхи суларсан, зохион бүтээх, хувь хүнээ илэрхийлэх чадвар буурсан.
Brain-only бүлгийнхэн:
– Тэд хамгийн өндөр тархины холболттой, бүтээлч сэтгэхүй өндөр, сэтгэл зүйн хувьд сэтгэл ханамжтай /мэдээлэл өөрт үлдэх магадлал өндөр/
(Баланслаг AI хэрэглээ нь нэмэлт нөлөөтэй байж болно.)
Харин AI-г зохистой ашиглаж байвал: тархины идэвхийлэлт нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ
Одоо програмчлал, программ хөгжүүлэлт рүү судалгааг өргөжүүлж байгаа бөгөөд анхны дүнгээр сөрөг нөлөө илүү тод гарч байгааг дурдсан байна.
Туршилтын дүнгийн хураангуй:
ChatGPT хэрэглэгчид:
Тархины идэвх – Сул, Бүтээлч байдал – Сул, Санах ой – бага муу, Мэдрэмж – сул
Search Engine:
Тархины идэвх – Дундаж, Бүтээлч байдал – Дундаж, Санах ой – Дундаж, Мэдрэмж – Дундаж
Brain-only:
Тархины идэвх – Хүчтэй, Бүтээлч байдал -Өндөр, Санах ой – сайн, Мэдрэмж – Өндөр

-4° C
3565.43
0 cэтгэгдэлтэй