ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2021-08-11 203 0

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан юм. Тэрээр “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж байлаа.

Холбоотой мэдээ