Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох талаар санал хэлэлцлээ

2025-08-18 49 0

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.18/ Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхантай уулзжээ. Уулзалтаар Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар санал солилцсон байна.

Уулзалтын үр дүнд, Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүлжээ.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах боломжтой болно.

Мөн яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой болох аж.

Холбоотой мэдээ