НҮБ цаг агаарын эрс тэрс үзэгдэл гарч болзошгүйг анхааруулав

2021-08-11 55 0

НҮБ-ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зөвлөлийн 9-нд нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, ирэх хэдэн арван жилд дэлхийн бүх бүс нутгийг хамарсан цар уурын өөрчлөлтийн сорилттой тулгарч, дулааны улирал улам уртсаж, хүйтний улирал богиносохын хэрээр хэт халуун зэрэг эрс тэрс цаг агаар олширч, хөдөө аж ахуй, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно гэжээ.

Энэхүү “2021 оны цаг уурын өөрчлөлт: Байгалийн шинжлэх ухааны үндэс” тайланд тэмдэглэхдээ, уур амьсгалын өөрчлөлт нь усны эргэлтийг хурдасгаж, хур тунадас, үерийн гамшиг дагуулахын зэрэгцээ маш олон бүсэд ган гачиг болох эрсдэлтэй байна. 21-р зууны туршид тэнгисийн бүсийн далайн түвшин нэмэгдсээр байх бөгөөд нам дор газар нутагт үер устал зэрэг байгалийн гамшигт өртөх давтамж нь ч нэмэгдэх болно гэжээ.

Тайланд онцлохдоо, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь дэлхийн дулаарлыг үр дүнтэй бууруулж чадах болно гэжээ.

 

Холбоотой мэдээ