Х.Нямбаатар:Зөвшөөрөлгүй ажиллаж эхэлсэн ТҮЦ-үүдийг цахилгаанаар хангасан монтёрыг ажлаас хал

2025-08-12 101 0

Нийслэлийн удирдлагууд хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн хавраас эрчимжүүлж, гудамж талбай ТҮЦ-гүй болсон.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Гэвч эргээд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ТҮЦ байршуулж эхэлж байна. Ямар нэгэн байдлаар тог цахилгаанд холбоод үйл ажиллагаа явуулаад байна.

Энэ нь нөгөө талдаа иргэд олон нийтэд хот, дүүргээс дахин зөвшөөрөл өгөөд, ТҮЦ-үүд байрлуулж байна гэдэг ташаа ойлголт төрүүлж байна. Тийм зүйл байхгүй” гээд зөвшөөрөлгүй ажиллаж эхэлсэн ТҮЦ-үүдийг цахилгаанаар хангасан монтёрыг олж тогтоон, ажлаас чөлөөлөхийг тэрбээр холбогдох албаныханд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ