Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ.
Энэ асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
Үүнд:
Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах
Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах
Төвийн зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх
Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах
Олон жилийн турш цэгцлэхээр ярилцаж буй уг асуудлыг хөндөн, ажил хэрэг болгож хамтран ажиллахаар санал санаачилга гаргаж буй Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар талархал илэрхийлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

0° C
3566.14
0 cэтгэгдэлтэй