Уран нугараач Э.Лхагва-Очир Гавьяат жүжигчин боллоо.

2025-07-07 84 0

Монгол Улсын соёл урлаг тэр дундаа уран нугарах урлагт үнэтэй хувь нэмэр оруулж,эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргаж буй уран нугараач Э.Лхагва-Очир Гавьяат жүжигчин цол тэмдэг олголоо.

Түүний амжилтуудаас дурдвал:

Монте Карлогийн Олон Улсын 16 дахь удаагийн өсвөрийн циркчдийн наадам /Хүрэл цом, Чарли Чаплиний нэрэмжит тусгай цом/ Монако вант улс 2004 он
Ханой Олон Улсын Циркийн 4 дүгээр Их Наадам /Алтан цом/ Вьетнам улс 2012 он
Хүэ Олон Улсын Соёлын Наадам /Тусгай шагнал/ Вьетнам улс 2012 он
Лиана Орфэйн нэрэмжит Олон Улсын Циркийн 29 дэх удаагийн Алтан Наадам /Мөнгөн цом/ Итали улс 2013 он
Монголын Залуучуудын Холбоо /Тэргүүний Залуу Алтан медаль/ 2012 он
Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан /цол, тэмдэг/ 2012 он
“Ододтой бүжиглэе 3” шоу – TV5 телевиз – /2 дугаар байрын шагнал/ Монгол улс 2012 он
Монгол Улс 2013 он /Нарны циркийн Кристаль шоу. Сандлын тэнцвэрийн үзүүлбэр.
Монголын Алиалагчдын тэмцээн / Мөнгөн цом – Вашингтон хот 2018 / жүжигчин Хишиг-Өлзийн хамт / 2010 он
“Ирээдүйн Мистер 2020” /Эрэгтэй Фитнэсс төрөлд Алтан медаль/ – Монголын Бодибилдинг Фитнессийн холбоо
Төрийн дээд шагнал “Алтан Гадас” одон медаль, 2021 он
WBPF Бодибилдинг, Фитнэссийн 12 дахь удаагийн Дэлхийн Аваргын тэмцээн /Эрэгтэй Фитнэсс төрөлд “Алтан медаль”/ Узбекистан улс 2021 он
“Монголын Мистэр 2021” тэмцээн /Эрэгтэй Фитнесс төрөлд “Алтан медаль”/
Champ Cup 2021 тэмцээн /Эрэгтэй Фитнесс төрөлд “Мөнгөн медаль”/ Монгол улс
14 дэх удаагийн Будапештийн циркийн наадам “Будапештийн тусгай цом” Унгар улс, 2022 он.

Холбоотой мэдээ