Манай тамирчид Токиогийн олимпын наадмаас дөрвөн медаль хүртлээ

2021-08-09 130 0

Токио 2021 зуны олимп маргааш өндөрлөнө. Энэ удаагийн олимпод манай улсаас 87 хүн (52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгалжуулагч) оролцов. Манай тамирчид нийт дөрвөн медаль хүртэн, медалийн тоогоор 71 дүгээрт бичигдэж байна.

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Болортуяа Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиакотой энэ сарын 7-нд барилдав. Манай тамирчин 14:4 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртлээ.

Долдугаар сарын 27-нд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд зодоглосон Сайед Моллай финалд Японы Таканори Нагасэд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Мөн долдугаар сарын 26-нд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл, энэ сарын 24-нд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд М.Уранцэцэг Португалийн Катарина Коштаг ялж хүрэл медаль хүртсэн юм.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ