Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал: Дарга нарыг цөөлж, гадаад дотоод томилолтыг хумьж, улсын төсвөөр хийдэг элдэв хурал цуглааныг багасгана.

2025-06-25 65 0

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал:
Төртэй түншлэх хувийн хэвшилд олгох зөвшөөрлийн хугацааг багасгана. Энгийн зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонуудад шилжүүлнэ. Үе шатыг багасгаж, эрэмбийг тогтооно. Нэгэнт зарим төслийг хувийн хэвшлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй болсон. Төсвийн хүрээний мэдэгдэлд төр 2 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, дарга нарыг цөөлж, үндэсний хороо зөвлөх, комиссыг татан буулгаж, гадаад дотоод томилолтыг хумьж, улсын төсвөөр хийдэг элдэв хурал цуглааныг багасгана хэмээн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мэдэгдлээ.

Холбоотой мэдээ