Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг турших бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл өнөөдөр болно

2025-06-24 57 0

Бөхчүүд болон бөх сонирхогчдын шүүмжлэлийн бай болоод байсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг турших бэлтгэлийг өнөөдөр 17 цагт зохион байгуулахаар болсон байна.

Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрсэн гэдгийг онцолсон юм. Наадмын нээлтийн ёслол болон бусад үйл ажиллагаанаас хамаарч, цэнгэлдэхэд амьд зүлэг дэвсэх боломжгүй талаар албаныхан мэдээлсэн.

Тэгвэл хиймэл зүлэг тавьж дууссаны дараах туршилтад улсын аварга О.Хангай хамгийн түрүүнд ирэхээ Төв цэнгэлдэхийн удирдлагуудтай уулзах үеэрээ дурдаж, бөхчүүдийг идэвхтэй байхыг уриалж байсан билээ.

Холбоотой мэдээ