МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ ₮1,3 тэрбумын 3 ОРОН СУУЦ,₮587 саяын үнэлгээтэй 184 АДУУТАЙ

2025-06-23 80 0

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар шинээр байгуулсан Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хаших болсон тул ийнхүү бүлгийн даргыг шинээр томилохоор болсон.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдсон байна.

Тэгвэл МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Бат-Эрдэнийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮236 сая
Гэр бүлийн орлого: ₮104 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮335 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, GX460 , Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮587 сая /Хурдан удмын адуу-64, Адуу-120, Үхэр-80, Хонь-320/
Газар: ₮80 сая /Өмчлөх-4000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮209 сая
Хадгаламж: ₮85 сая
Авлага: ₮168 сая
Зээл: ₮77 сая гэж мэдүүлжээ.

Түүний ажилласан байдал:

1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Холбоотой мэдээ