ШУУРХАЙ🔴Ерөнхий сайд Г.Занданшатар Вакцинжуулалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулахыг үүрэг болголоо.
📍Улаанбурхан өвчний тархалт өндрөө авсан энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажиллалаа
📍Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8862, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 683, гэрээр 1250, эдгэрсэн 6922, Хавьтал 63052, нас баралт 7 байна.
📍Одоогоор Монгол Улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нь эрсдэлд өртөх нөхцөл болж байна. Монгол Улсын Ерөнхий Г.Занданшатар хэдийгээр хичээл сургууль амарсан ч улаанбурханы халдвар дэгдсэн хэвээр байна. Тиймээс хүүхдүүд дархлаажуулалт идэвхтэй хамрагдахыг анхааруулав.
📍Энгийн үед 100 гаруй хүн үйлчлүүлдэг бол улаанбурханы дэгдэлт нэмэгдсэн энэ үед хоногт 450-550 орчим хүүхэд ирж байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.

-22° C
3565.95
0 cэтгэгдэлтэй