“PubG mobile Super League 2025” тэмцээнд Монгол Улсын баг түрүүллээ

2025-06-23 121 0

Казахстан улсын Алматы хотод 2025 оны зургаадугаар сарын 12-22-ний хооронд зохион байгуулагдсан “PubG mobile Super League 2025” тэмцээнд Монгол улсын “Alpha Gaming” баг түрүүллээ.

Тус тэмцээн нь нийт 200 мянган долларын шагналын сантай ба дэлхийн шилдэг олон багууд өрсөлдсөн тэмцээн байсан юм.

“Alpha Gaming” баг улмаар ирэх долоодугаар сард Саудын Арабд зохион байгуулагдах “Esports World Cup” тэмцээнд оролцох эрхээ ийнхүү авсан ба тэмцээнд “Alpha Gaming” баг анх удаа оролцож, шууд түрүүлэн “Top‑3”-д багтах аваргуудын нэг болсон нь түүхэн амжилт юм.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

DOK буюу Ууганбаяр Дөлгөөн
TOP буюу Бүрэнбаяр Алтангэрэл
Zyol буюу Золбоот Баярцэнгэл
REFUS буюу Амгалан Анхбилэг
B4RON буюу Даваажаргал Наранбаатар
Archer – Red Lmnto (коуч)

Холбоотой мэдээ