Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэнэ

2025-06-23 45 0

Хуралдаан 14.00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Хаврын чуулган хаах дөхөж буйтай холбогдуулан, УИХ-ын ажлыг идэвхжүүлнэ гэж Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байгаа. Тэр ч утгаар пүрэв, баасан гарагт хуралддаг чуулганыг даваа гарагт нэмж товлосон бололтой.

Холбоотой мэдээ