Алдарт BIGBANG хамтлагийн дуучин TAEYANG Монголд

2025-06-21 67 0

“EVANDIS ENTERTAINMENT”-аас зохион байгуулж буй “SUPER CONCERT 2025”-д дэлхийд алдартай домогт BIGBANG хамтлагийн уран бүтээлч TAEYANG албан ёсоор нэгдэж Улаанбаатарыг доргиохоор боллоо.
BIGBANG хамтлаг нь “Haru Haru”, “Bang Bang Bang”, “Fantastic Baby” зэрэг дэлхийг байлдан дагуулсан дуунуудаараа K-POP-ын түүхэнд гүн ул мөр үлдээсэн билээ.
Энэ удаад тэдний гол хоолой TAEYANG Монголын фенүүдтэйгээ уулзахаар болж байна.
SUPER CONCERT 2025 тоглолт нь 2025 оны 6-р сарын 21-нд, Улаанбаатар хот, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдана.
TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхийд алдартай уран бүтээлүүдээрээ фенүүдийнхээ зүрхийг байлдан дагуулсан бөгөөд,энэ удаа Монгол Улсад өөрийн гайхамшигт хоолой, үзэгчдийг байлдан дагуулалтаар энэ оройг зүгээр нэг концерт биш, түүхэн үйл явдал болгох нь дамжиггүй.
Өнгөрсөн 2024 онд зохион байгуулагдсан EVANDIS ENTERTAINMENT – ын анхны SUPER CONCERT-ын хүрээнд,
дэлхийн алдартнууд болох RAIN, 2NE1-ийн Sandara Park, BLOO нарыг урьж,
Монголын урлагийн түүхэнд мартагдашгүй шинэ хуудсыг нээсэн.
Энэ жилийн “SUPER CONCERT”нь өнгөрсөн жилийн амжилтыг давтаж,
цаашлаад Монголд олон улсын түвшний тоглолтын соёлыг авчрах зорилготой юм.

Холбоотой мэдээ