“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ -ын хүрээнд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2025-06-20 59 0

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болохоор шийдвэрлэгдсэн билээ. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйлийг таниулж жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг танилцуулья!

256 бөхийн барилдаан
Хурдан морины уралдаан
Жороо морины уралдаан
Үндэсний сур харвааны тэмцээн
Үндэсний шагайн харвааны тэмцээн
Морьт харвааны тэмцээн
Морьтны үзүүлбэр
Цам харайх ёслол
Сээр цохих тэмцээн
Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
Их эзэн Чингис хааны тахилга
Балин, тосон урлалын тэмцээн
Унзад, голч лам нарын тэмцээн
Номын мэтгэлцээний тэмцээн

Холбоотой мэдээ