УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.30 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг товлоно

2025-06-20 205 0

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хаврын чуулган өндөрлөх ойртсон байна. Нийт 30 гаруй хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь хүлээгдэж байгаа. Тиймээс өнөөдөр 11.30 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.30 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг гаргана” гэж мэдэгдлээ.

Улмаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ