ЭЕШ биш ЭЕШ өгдөг харандаа сурагчдыг бухимдуулж байна

2025-06-19 57 0

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр түүх болон англи хэлний хичээлээр эхэлсэн. Өнөөдөр /2025.06.19/ хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтаар үргэлжилж байна.

Шалгалт өгч буй сурагчдын гол хэрэглэгдэхүүн болох Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгдөг балын харандаа ашиглахад хүндрэлтэй байгааг сурагчид хэлж, шүүмжилж байна. ЭЕШ-д өгөхөд ашигладаг балын харандаа нь тест бөглөх явцад амархан хугарч, гарахгүй байх, баллуур нь харандаагаа баллуурдаж чадахгүй гэх асуудлууд гарч байна. Өмнөх жилд энэ асуудалд гарч, энэ жил шийдэгдээгүй давтагдаж байна. Мөн сурагчид: “Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгдөг балын харандаа нь тест бөглөх явцад үзүүр нь маш амархан хугарч байгаа бөгөөд үзүүрлэж болохгүй дахин дахин үзүүрлэж, цаг алдах явдал ихээр гарч байна. Мөн балын харандааг үзүүрлэх явцад балын хар өнгө нь гар харлуулж, текстийн материалыг хүчингүй болгох, алдаатай унших эрсдэл үүсэж болзошгүй” гэдгийг хэлж байгаа юм.

Холбоотой мэдээ