Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, тоноглолын их засварын ажлын явц одоогоор 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил нийт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

4° C
3575.09
0 cэтгэгдэлтэй