Зодуулсан бичлэгээ цацсан иргэд цагдаа нарыг сүрдүүлж, 6 сая төгрөг авсан гэв

2021-08-06 122 0

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож, танхайрч байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тус хэргийг үйлдсэн эргүүлийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, хэргийг мөрдөн шалгаж буй. Тэгвэл тус хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.

Тэрээр “Цагдаагийн байгууллагын албан хаагчидтай холбоотой бичлэг саяхан олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тус бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны шөнийн 03 цагт болсон үйл явдал юм. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагаас нөхөн шалгах явцад иргэд дуудлагаар очсон цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж, сандлаар цохисон. Энэ үүднээс цагдаагийн албан хаагчид иргэдтэй зүй бус харьцах процесс явагдсан байна. Үүний дараахан иргэдийн гэр бүлийнхэн болсон үйл явдлын бичлэгийг олон нийтэд цацна хэмээн дарамтлах байдлаар сүүлийн хоёр жил зургаан сая төгрөгийг цагдаагийн албан хаагчдаас авчээ. Хэргийг холбогдох байгууллагууд судалж, тогтоож байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ