АНУ-д 3 жил гаруй электрон тамхи хэрэглэсэн 17 настай охин “Попкорн уушги” нэртэй өвчнөөр оношлогджээ.

2025-05-12 31 0

АНУ-д 3 жил гаруй электрон тамхи хэрэглэсэн 17 настай охин “Попкорн уушги” нэртэй өвчнөөр оношлогджээ.
Уг өвчний үед ханиалгах, амьсгал тасалдах, амархан ядрах зэрэг шинж илэрдэг байна.
2000-аад оны үед попкорны үйлдвэрийн ажилчид диацетил болон 2,3-бутанедион гэх химийн нэгдлээр үйлдвэрийн орчинд амьсгалсны улмаас уушгины бронхийн нарийсал үүсэж, эдгэшгүй өөрчлөлтөд орох эмгэг үүсдэг байсан аж. Иймээс “Попкорн уушги” гэж нэрлэжээ.
Энэ өвчний үед уушгины хамгийн нарийн салаа болох бронхиол сорвижин нарийсдаг ба хангалттай амьсгал авч чадахгүй байсаар уушигны хүнд гэмтэл үүсдэг байна.
Харамсалтай нь, одоогоор энэ өвчнийг бүрэн эдгээх эмчилгээ байхгүй. Зөвхөн шинж тэмдгийг нь намдаах эмчилгээ хийсээр цаашдаа уушги шилжүүлэх суулгах эрсдэлд хүрдэг ажээ.
Эх сурвалж: https://theconversation.com/popcorn-lung-how-vaping-can…

Холбоотой мэдээ