Юуны өмнө эргэн сануулья!
1🔹Монгол Улсын эдийн засгийн тулгуур Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Ц.Элбэгдорж, Сахал Эрдэнэбилэг тэргүүтэй МАНАН бүлэглэлийн саварт орчихсон байсныг буцааж авсан эх оронч тэмцэл …
Бүлэглэл Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Африкийн банкинд барьцаалж 49 хувийг төрийн мөнгөөр төрийг барьцаалж байгаад төрийн мөнгөөр худалдаад авчихсан байлаа. МАНАН бүлэглэл Эрдэнэт үйлдвэрийг төр, ард түмэнд буцааж өгөхгүйн төлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүх хүчээрээ үхэлдэн тэмцэлдсэн ч ард түмний хүчтэй дэмжлэгтэй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэчлэгчдийг буулгаж чадаагүй юм. Ингэж амь өрссөн тэмцэлд ялж Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн мэдэлд авч чадсан нь үгүйсгэж чадахгүй үнэн билээ. Энэ бол төр эзэнтэй болж буйг харуулсан урам зориг, итгэл найдвар байлаа.
Эх орны нэрийн хуудас Эрдэнэт үйлдвэр төрд ирсэн жилээс төсөвт төвлөрүүлдэг орлогын хэмжээ 5 дахин буюу 184 тэрбум төгрөгөөс 1 их наяд төгрөг болж нэмэгдэн түүхэн дээд амжилтуудыг тогтоож эхэлсэн юм. Цаашдаа ч олон жил үр өгөөжөө өгөх нөөцтэй гэдгийг нь батлагаажуулж Ц.Элбэгдоржын хэлснээр турж үхэх гэж байгаа үнээ биш гэдгийг ийнхүү нотлоод байна.
100% төр ард түмний өмч болсон Эрдэнэт үйлдвэрийнхээ ашгаар нийт иргэд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулаан, хог усны төлбөрийг бүтэн жил гаруй хугацааны турш төлж түүхэндээ анх удаа эх орнынхоо баялгын үр шимийг ард нийтээрээ бодитоор хүртэж үзсэн. Энэ нь дэлхий нийтэд нүүрлээд байсан цар тахалын хүнд үеийг даван туулхад Монголчууд бидэнд дэм болсон гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байх.
2🔹Төрийн өмчүүдээ хямгадсан түүхэн шийдвэрүүд үргэлжилж Монголын зэсийхэнд хууль бусаар шилжсэн МОНГОЛРОСЦВЕТМЕНТ нэгдлийг эзэмшлийн 30 гаруй лицензнийх нь хамтаар 100 хувь төрийн мэдэлд авсан.
3🔹Үргэлжүүлээд бас л нөгөө Монголын зэсийхэнд залгиулчихсан байсан жоншний нөөцөөрөө дэлхийд 5-д ордог Бор өндрийн уулын баяжуулах үйлдвэрээ Монголын төр 100 хувь төр ард түмний мэдэлд буцааж авсан.
4🔹Мөн л хууль бусаар луйварчдын гарт шилжиж стратегийн орд цуглуулагч хонгилд 14 жилийн турш дарагдсан эх орны гал голомт болох Багануурын ордоо ч бас 100 хувь төрийн мэдэлд шилжүүлж авсан.
5🔹Ингээд дараагийн түүхэн гэж хэлж болхоор их тэмцэлд эргэлт буцалтгүйгээр ханцуй шамлан орсон юм. Энэ бол #Оюутолгой! Үндэстэн дамнасан аварга том Рио Тинто корпорацтай, дээр нь манай Улсын Олигархи хулгайчуудын нягт оролцоо бүхий мянганы хэмээх тодотголтой, Улс үндэстний хувь заяа, тусгаар тогтнолыг шийдвэрлэх хэмжээнд яригдах энэ том тэмцэлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт заавал ялах ёстой түүхэн үүрэг оногдсон юм.
Засгийн газраас урьд өмнө нь байгаагүйгээр өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж үгүйсгэх боломжгүй гарцаагүй үндэслэлүүд, гүтгэх аргаггүй нотлох баримтуудыг цуглуулан асар өндөр зохион байгуулалттайгаар дэлхийн хэмжээнд ажиллаж чадсаны үр дүнд нь Рио Тинтог анх удаа буулгаж Л.Оюунэрдэнийн Засгийн газар гол зорилтууддаа хүрсэн юм. Товчхондоо Оюутолгойн луйварын гэрээг сайжируулж Монгол Улсын эрх ашгийг хангуулсан, Дубайн гэх тодотголтой дээрмийн гэрээг бүхлээр нь хүчингүй болгож цуцалсан, Монгол Улсыг 2050 он хүртэл нийт 22 тэрбум доллар төлхөөр болгож өрийн занганд оруулчихаад байсан Монголын талын 34%-д ногдох өрийг 100% хүчингүй болгож тэглүүлсэн, Монгол Улсад төлөхгүй хэмээн гэдийгээд байсан татвараа нөхөж төлүүлсэн, Таван Толгой цахилгаан станцыг байгуулахаар болж батлагаажуулсан.
Ингэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинтотой Монгол Улсын эрх ашгийг эн тэнцүү хэлэлцэж гадна дотны дарам шахалт дор, Олигархиудын эсэргүүцэл, хөлснийхний зүхэл дунд эзэн эрхээ олж авч чадсан юм. Энэ бол Монголчууд та бидний хувьд түүхэнд алтан үсгээр бичигдэх бахархалт ялалт байсан шүү гэдгийг тодотгон хэлье.
6🔹Дараагийх нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Мөн л луйварын аргаар Сахал Эрдэнэбилэгийн саварт очсон байсан. Концес нэрийдлээр Монгол Улсын цементний нийт хэрэгцээний 70%-ийг дангаараа хангах буюу жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Улсын үйлдвэрийг бүх орд баялагтай нь хамтад нь 1.3-хан тэрбум төгрөгөөр буюу үнэтэй хороололд 4 өрөө байр авч хүрэхгүй шахуу мөнгөөр үнэгүйдүүлээд авчихсан байсныг буцааж 100% төр ард түмний өмч болгосон.
7🔹Хамгийн сүүлд буюу хэдхэн хоногийн өмнө Дарханы Төмөрлөгийн үйлдвэр мөн л Сахал Эрдэнэбилэгийн гарт хууль бусаар очоод байсныг төр ард түмний өмчид хурааж аваад байна.
Төр мэдэлдээ авсан даруйдаа шуурхайлан ажиллаж “Төмөртолгойн” уурхайд үүсээд байсан хүндрэлийг богино хугацаанд цэгцэлснээр тэсэлгээний ажил хийгдэж уурхайн үйл ажиллагаа хэвийн горимонд шилжсэн. Улмаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр Ган хайлуулж эхэлээ!
Ийнхүү Олигархи бүлэглэлүүдийн савраас төр ард түмний өмчид буцаан авсан дээрх үйлдвэрүүд бүгд өндөр үр ашигтай ажиллаж хэдхэн гэр бүлийг баяжуулдаг, луйварчдын мөнгө угаадаг хэрэгсэл биш Улс эх орны хөгжил дэвшлийн төлөө ажилладаг жинхэнэ баялаг бүтээгч ТӨХК, Улсын үйлдвэрийн газрууд болон ажиллаж байна. Одоо бүгд хувийн өмч нэртэй луйварчдын олз биш ард түмний баялаг болсон.
Энэ бүгдээс нэг зүйлийг ард нийтээрээ ойлгоосой гэж хүсье. 1990 оноос хойш ТӨР ХАМГИЙН МУУ МЕННЕЖЕР гэдэг суртал ухуулгыг худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг зарчмаар зогсоо зайгүй явуулж Монголчууд биднийг хууран мэхлэж иржээ! Зориуд Улсын үйлдвэрийн газруудыг алдагдалтай ажиллуулж, авилгалд идэгдүүлж улмаар дампууруулж байгаад үнэгүйдүүлж авсан нь нууж чадахгүй үнэн болов! ТӨР ХАМГИЙН МУУ МЕННЕЖЕР БИШ гэдгийг дээрх ТӨХК-ууд хангалттай нотлон харуулж байна.
Энэ бүхэн бол гарцаагүй луйвар, хэмжээ хязгааргүй хулгай, дээрэм, тонуул мөн. Тийм болхоор менежментийн хувьчлал, концессийн гэрээ гэх мэт элдэв янзын арга заль хэрэглэж төрийг барьцаалж, төр ард түмний өмч хөрөнгүүдийг, Улсын үйлдвэрийн газруудыг үнэгүйдүүлж авсан гэх сэжиг таамаг бүхнийг эргэж харах, хянаж шалгах цаг болжээ гэдэг мессежийг нийгэмд өгч байна!
Мөн ард түмний баялгуудыг Олигархи хулгайчуудын савараас буцаан авч шударга ёсыг хэрэгжүүлснийнхээ төлөө толгойтоо үснээсээ олон дайсан хураагаад байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр тойрон хүрээлж алдаатай нь оноотой нь уухайлан дэмжих ёстойг сануулж байна!
Тэмцэл зогсолтгүй үргэлжлэх ёстой. Хөгжлийн банкны луйварчдаас эхсүүлээд аймаг нийслэл, сум дүүрэг гээд төрийн нэгж бүхэнд үүрэлсэн жижиг МАНАН-уудыг задлах ажиллагаа амжилттай явагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар луйварчидтай том жижиг гэхгүйгээр нам харгалзахгүйгээр, тАНай МАНай гэж ялгахгүйгээр өргөн хүрээнд тэмцэж байна.
Саяхан Петрочайна-ын асуудлаар Засгийн газар ажлын хэсэг байгуулан хөдлөж эхэлсэн! Нүүрсчдийн хэмээх МАНАН мафтай хамааралтай ч тусдаа бие даасан том бүлэглэлийн луйваруудыг гаргаж тавихаа ч мэдэгдээд байгаа.
Энэ бүхэн араасаа нэхэлтэй, Олигархиудын зүхэлтэй, хөлснийхний эсэргүүцэлтэй асар их хэмжээний бохир мөнгөтэй холбогддог хүнд хэцүү тэмцлүүд. Харин Монголчууд бид үүнийг давж ард нь гарах ёстой, өмнөх алдаагаа засаж хойч үедээ Улс эх орнынхоо тусгаар тогтнолыг улам батжуулж зөв сайхан нийгэм хүлээлгэж өгөх үүрэгтэй. Үүний тулд чадлаараа хичээж тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар засаглаж байгаа дээр нь яг одоо л ард нийтээрээ хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Дахиж ийм боломж олдохгүй ч байж магадгүй шүү Монголчууд аа! Шриланка Улс шиг дампуурч газар нутаг, тусгаар тогтнолоо аюулд учруулахгүйн тулд Олигархи хулгайчуудаас алдсан бүхнээ буцааж авах ёстой!!!
Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ард түмний ХҮЧТЭЙ тууштай дэмжлэг л юу юунаас илүү хэрэгтэй байна. МАНАН бүлэглэл мөхөөгүйг өглөө болгон санаж сэрэх ёстой түүхэн хариуцлагатай цаг шүү Монголчууд аа! Хэрэв зээ бид эхлүүлсэн тэмцлүүдээ дутуу орхих аваас МАНАН бүлэглэл дахиад төрийн эрхийг авна! Долоо буудуулсан чоно шиг хашир болчихсон Олигархи хулгайчууд хэзээ ч буухгүйгээр Монголчууд биднийг үр удмаараа дамнан засаглан боолчлох бүх юмаа хийнэ. Тийм болхоор эхлүүлсэн тэмцлүүдээ гүйцээе!!!
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зогсолтгүй тэмцэж байна, чадлаараа хичээж байна, алхам алхамаар урагшилж байна. Энэ бүхний эцэст эрх ашиг хармаа хотоороо, тэр ч бүү хэл үр удам, хувь заяагаараа холбогдчихсон асар их мөнгөтэй Олигархи хулгайчууд нам харгалзахгүйгээр бөөгнөрөлдөж төрийн ордон, намын байруудаар улангассан #МанАн хуралдаж байна. Хэрэв ордон доторх хүч мөхөсдвөл ард түмнээсээ дэмжлэг хүснэ гэдгээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Одоо зөвхөн ард түмний хүчтэй, тууштай дэмжлэг л хэрэгтэй🇲🇳🇲🇳🇲🇳
ХУУЛЬ БҮГДЭД ИЖИЛ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРТ УЛСЫГ БАЙГУУЛАХ УУ, ЭСВЭЛ 30 ЖИЛИЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛД ЗАСАГЛУУЛСАН БАЛЧИГ НАМАГТАА БУЦААД ЖИВЭХ ҮҮ ГЭДГИЙГ #ШИЙДВЭРЛЭХ ТЭМЦЭЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА‼️‼️
0 cэтгэгдэлтэй