“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эхний барилдаанаа дэлхийн хошой аварга Японы Юи Сүсакитай хийж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.
Түүний өрсөлдөгч нь 22 настай. Васэда их сургуулийн бөх. 2017, 2018 оны дэлхийн аварга. 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга. 2017 оны Азийн аварга бөх юм. Токиогийн олимпын наадмын нээлтийн ёслолд сагсан бөмбөгч Хачимүрагийн хамт тугчаар ажилласан билээ.
Түүнийг ялсан бол Эквадорын Lucia Yamileth YEPEZ GUZMAN, Казахстаны Валентина Исламова хоёрын хэн ялсантай барилдахаар байлаа.
0 cэтгэгдэлтэй