
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотын “Буянт Ухаа” спорт цогцолборт дөрөвдүгээр сарын 19-24-ий хооронд зургаан өдрийн турш үргэлжиллээ.
Азийн 19 орны 250 тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөх гэсэн гурван төрөлд тус бүр 10, нийт 30 жинд хүч үзэв.
Тэмцээний сонгомол бөхийн төрөлд Казахстан, эмэгтэй төрөлд Япон, эрэгтэй төрөлд Ираны шигшээ баг тамирчид аваргалж Азидаа шилдэг нь гэдгээ нотоллоо.
Эрэгтэй төрлийн медалийн тойм:
Иран – 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл
Энэтхэг – 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл
Казахстан – 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл
Япон – 2 алт, 4 хүрэл
Монгол – 2 мөнгө, 1 хүрэл
Киргиз – 1 мөнгө, 4 хүрэл
Узбекистан – 2 хүрэл
Өмнөд Солонгос – 1 хүрэл
Чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд Азид ноёрхогч Ираны шигшээ баг дөрөв дараалсан түрүүгээ авч Улаанбаатараас 29 дэх цомоо хүртэв. Тэдний араас Узбекистан ердөө 4 цомтой бичигддэг.
0 cэтгэгдэлтэй