
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм.Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн хэмжээний том арга хэмжээ учир НЗДТГ, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо зэрэг байгууллага онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Мөн заалны зохион байгуулалт, тохижилтыг Дэлхийн бөхийн холбооноос баталсан стандартын дагуу хийдэг. Уг стандартыг хангахад Нийслэлийн Соёл, урлагийн газар онцгой дэмжлэг үзүүлсэн бөгөөд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрэлтүүлэг, дэвжээ, хөгжим зэрэг бусад техник хангамжийг хариуцан ажилласан. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлээс өндөр ач холбогдол өгч, хамтран ажилласанд баяртай байна” хэмээв.
0 cэтгэгдэлтэй