Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Таван толгой түлш компанийн баруун үйлдвэрийн 10 шугамаас дөрөв нь ажиллаж байна. Бусад шугамд улирлын засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх өвлийн түлш нөөцлөх ажлын хүрээнд 200 мянган тонн шахмал түлш бэлтгэнэ. Таван толгой түлш ХХК технологийн горим, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг жигд ажиллуулахын тулд ажлын хэсэг гаргаж техникийн дүгнэлт хийхээр ажиллаж байгааг мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй