УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.15/ нэгдсэн хуралдаан 10:03 цагт эхэлж, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.
0 cэтгэгдэлтэй