ОХУ-ын компаниуд хийн хоолой дамжин өнгөрөх аймаг, орон нутгийн удирдлагатай уулзалт хийлээ

2022-04-04 199 0

ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой Монгол Улсын нутгаар хойноос урагшаа чиглэлд 962.9 км газрыг хамран 6 аймгаар дамжин өнгөрнө. Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын талаас байгалийн хийн хоолойн судалгааны ажлыг эхлүүлж гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор хийн хоолой дамжуулах ажлыг гүйцэтгэх, судалгаа шинжилгээ хийх ОХУ-ын компаниуд Монголын талтай буюу хийн хоолой дамжин өнгөрөх аймаг, орон нутгийн удирдлагатай анхны уулзалтаа хийж эхэллээ.

эх сурвалж: монцамэ

Холбоотой мэдээ