Өглөөний цайны ач тус их

2021-08-06 512 0

Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд цай ууж байж ажил, сургуульдаа явах ёстой. Өглөөний цай нь бодисын солилцоог эрчимжүүлнэ. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана. Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална.

Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна.

Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг. Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлнэ.

Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ найман кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3.300 гр-аар хасагдсан гэх судалгаа байна. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой нь харагдана.

Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө. Гоо сайханд ч сайн нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.

 

Andgai.mn

Холбоотой мэдээ