Монгрол улсын дотоод асуудалд оролцохгүй байхыг ОХУ-ын Элчин сайдаас шаардаж, дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ

2022-04-02 193 0

Украин улсад болж буй дайныг эсэргүүцсэн монгол иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаалыг өнөөдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Тэд дайныг эсэргүүэж байгаагаас гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэл нь суугаа орон буюу Монгол улсын дотоод хэрэгт оролцсон хэмээн эсэргүүцэж байгаа юм байна.

Өмнө нь иргэд гуравдугаар сарын 26-ны өдөр мөн ОХУ-ын яамны гадна тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр дахь удаагаа эсэргүүцлээ илэрхийллээ.

Иргэн Г.Жавхлантөгс “Монгол Улсын иргэд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харамсалтай нь Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд К.Азизов тусгаар улсын иргэдийн эрхэд халдсан мэдэгдэл гаргасан нь увайгүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс ч өнөөдөр бид хоёр дахь удаагаа үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн жагсаж байна.

Хэдийгээр манай улс ОХУ-тай ойр дотно хөрш боловч тусгаар улсын дотоод хэрэгт ямар нэг байдлаар оролцоно гэдэг нь дипломат ёсыг үл хүндэлсэн үйлдэл.

Бид дайныг эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ суугаа улсынхаа дотоод хэрэгт оролцохгүй байхыг Элчин сайдаас шаардаж, тайван замаар жагсаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ