Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулахаар явах гэж байгаа А.Баттогтохыг ИНЕГ-ын дарга хүлээн авч уулзлаа

2022-04-01 33 0

Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, Непал улсыг зорих гэж буй “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер, уулчин А.Баттогтохыг өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч уулзаж, авиралтад нь амжилт хүслээ.
Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метр буюу түүнээс дээш өндөртэй нийт 14 оргил бий. Хамгийн өндөр тэдгээр оргилуудад Монгол хүний мөрийг гаргаж, Монголын далбаагаа мандуулах зорилготой “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ 14” төслийн эхний авиралтыг ийнхүү уулчин А.Баттогтох хийхээр энэ сарын 3-ны өдөр эх орноосоо мордох гэж байна.

Холбоотой мэдээ