“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр эх орондоо ирсэн.
Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ.
Тодруулбал, “Токио-2020” зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад олимпоос медаль хүртэж, олон түмнээ баярлуулан, зорьсон зорилгодоо хүрч, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж чадсанд баярлаж, бахархан талархаж байгаагаа дэд дарга Ц.Одонбаяр илэрхийллээ.
Монгол уламжлал ёсоор медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй