“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.
Энэ үеэр өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед зорчигчдыг автобуснаас гаргаж, галыг унтраахад тусалсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч “Шударга журам” медалиар шагналаа.
0 cэтгэгдэлтэй