Шинээр 1178 тохиолдол бүртгэгдэж, 2047 иргэн эдгэрлээ

2021-08-05 329 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 7,952 сорьцод шинжилгээ хийхэд 1,178 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 169,851 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд:

361 нь нийслэл хотод,
817 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан  гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 836 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 6,037
Хүндэвтэр- 2,536
Хүнд – 848
Маш хүнд – 190 хүн байна.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ