Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлахыг анхааруулж байна

2022-02-16 104 0

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.

Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр “Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж.

Холбоотой мэдээ