“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр шөвгийн наймын барилдаанд Ираны бөх Реза Атрид ялагдлаа.
Реза Атрид нь Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай тамирчин юм. Уг нь манай улсын бөх түүнийг 2018 оны Жакартагийн Азийн наадамд ялж байсан бол үүнээс хойш гурав дахиа дараалж ялагдав.
Одоо Ираны бөх финалд шалгарвал манай улсын бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.
0 cэтгэгдэлтэй