Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсныг өнөөдөр/2021.08.04/ тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Ийнхүү 29 настай Тэрүнофүжи нь зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзмшихээр болов.
Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол болжээ. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон тул түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.
0 cэтгэгдэлтэй